1-9-р АНГИУД БОЛОН АШУҮИС СЭЗДС-ИЙН ЛИЦЕЙ 10,11,12 АНГИУДДАА НЭМЭЛТ ЭЛСЭЛТЭЭ ШАЛГАРУУЛЖ АВНА.
/ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРАНД /



"Шинэ Зуун Билэг" сургууль нь 2002 онд үүсгэн байгуулагдсан анхны хувийн хэвшлийн сургуулиудын нэг бөгөөд англи хэл-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай өдгөө 15 дах жилдээ үйл ажиллагаа явуулж байна.Тус сургууль нь ХУД-т байрлах шинэ байрандаа үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.


Манай сургууль нь 2010 оноос эхлэн СЭЗДС-ийн лицей , 2014 оноос АШУҮИС-ийн лицей ахлах ангиудыг тусгайлсан хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн хичээллүүлж, сурагчдыг эртнээс мэргэжлийн чиг хандлагыг тогтоон , тэдний зорилгыг хамтдаа тодорхойлон идэвхтэй суралцах боломж нөхцөл , таатай орчныг бүрдүүлж сургадаг.






Манай сургуулийн багш нар заах арга ур чадвараараа дүүрэг хот улсдаа тэргүүлсэн чадварлаг туршлагатай цаг ямагт сурагчиддаа туслан тэднийг дэмжиж ажилладаг.
АШУҮИС-ийн магистр,доктор багш нар хими , биологи , физикийн хичээлүүдийг заахаас гадна тус сургуулийн мэргэжлийн багш нар стандарт цагаас 2 дахин илүү цагаар гүнзгийрүүлэн заадаг. 11 , 12-р ангиудад нь ЭЕШ-д бэлтгэх зорилгоор зөвхөн сурагчдын сонгосон хичээлүүдийг орж шалгалтанд бэлддэг.


Манай сургууль нь 1-12 анги төгстөл англи хэл математик химийн хичээлүүдийг гүнзгийрүүлж сурагчдын нас сэтгэхүйн онцлогт таарсан сургалтын программыг голчилдогоос гадна хүүхдийн хүмүүжил зөв төлөвшил ёс зүй аливаад идэвхтэй бүтээлч сэтгэлгээтэй иргэн болгон хүмүүжүүлэхийг эрхэмлэн ажилладаг.








2004 оноос хойш нийт 570 гаруй төгсөгчдөөс ЭЕШ-нд дунджаар 580-аас дээш оноо авч АШУҮИС , СЭЗДС, МУИС болон бусад гадаад дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцаж ЭЕШ-ын дунджаар дүүрэгтээ тогтмол эхний байруудад ордог.АНУ , Канад , Солонгос ,Хятадын их дээд сургуулиудтай хамтын үйл ажиллагааны гэрээний дагуу хамтран ажиллаж төгсөгчдөө 40%-100% тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг.


Сурагчдынхаа зуны амралтыг үр дүнтэй өнгөрөөх зорилгоор АНУ-ын Калифорни мужид сурагч солилцооны хөтөлбөр тогтмол хэрэгжүүлдэг.Хүүхэд бүр зочин айлд байрлангаа Америк хэв маяг, ёс заншилтай танилцаж олон улсын найз нөхөдтэй болж мартагдашгүй нандин дурсамж дүүрэн өнгөрүүлдэг.





Англи хэлний хичээлийг сурагч бүрийн түвшинд тохируулан группын түвшинд ангилан заахаас гадна TOEFL , IELTS тусгайлсан хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн туршлагатай багш нар гүнзгийрүүлэн зааж шалгалтанд хамруулан төгсөгчдөө гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хамруулж байна.




Гадаад багштай зуны ярианы Let's talk English сургалтыг тогтмол зохион байгуулдаг.




Сургуулийн онцлог давуу талууд
Математикийн сэтгэлээг хөгжүүлэх IQ сургалт
/ 1-5 анги /
Математик , англи хэл , хими, биологийн хичээлүүдэд “олимпиад” хөтөлбөр хэрэгждэг
/1-12 анги /
Англи хэлний IELTS , TOEFL-ийн тусгайлсан хөтөлбөрт сургалт явуулдаг.




Ахлах ангийн сурагчдыг Монгол ахуйтай танилцуулах зорилгоор зуны амралтаар хөдөлмөр зуслангийн хөтөлбөр хэрэгждэг.
“Шатарчин сургууль” хөтөлбөрийн хүрээнд Монголын Шатрын холбоотой хамтран үйл ажиллагаагаа явуулдаг.
Хичээлээс гадуурх хүүхэд хөгжүүлэх ажлын хүрээнд сурагчид өөрсдийн сонирхлын дагуу дугуйлан , секц ,клубт хамрагдах боломжтой.
/1-12 анги /





Сургуулийн автобус хамрагдах чиглэлийн дагуу машрут гаргаж үйлчилдэг.
Сургуулийн цайны газар чанартай халуун хоолоор үйлчилдэг.
“Зуны амралтаар үр дүнтэй зугаатай өнгөрүүлцгээе” тусгай хөтөлбөр хэрэгждэг.
Сургуулийн захирлын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог.


Нэг анги 20-25 сурагчтай.
Англи хэл , математик , химийн хичээлүүдийн түвшин ахиулах сургалтыг үнэ төлбөргүй тогтмол зохион байгуулдаг.
“Сурагч алдаршуулах” олимпиадыг зохион байгуулдаг.



Thank you bringing