Эмийн зохистой хэрэглээ

/Бүх насныханд зориулав/

Улаанбаатар хот
2016 он

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?


Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчинд тохирох эмийг зохих тун хэмжээгээр тодорхой хугацаагаар хэрэглэхийг хэлдэг.

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?

Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.

Эмийг зөв хэрэглэхийн тулд:

- Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
- Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
- Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
- Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
- Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.

Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?


Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.

Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.

Эмийн гаж нөлөө гэж юу вэ?


Эмийн гаж нөлөө эм болгонд харилцан адилгүй байдаг ба уг эмийг хэрэглэх үед ямар гаж нөлөө илэрч болзошгүйг эмийн зааварт бичсэн байдаг.

Хэрэв та аль нэгэн эмэнд харшилтай гэдгээ мэдвэл түүнийг дахиад хэзээ ч бүү хэрэглээрэй. Та аль нэг эм хэрэглээд дараа нь таны арьс загатнах, аман дотор памбайж хавдах гэх мэт шинжүүд илэрвэл эмнэлгийн тусламжийг маш яаралтай авах хэрэгтэй.

Жороор олгодог эмүүдийг заавал эмчийн заавраар хэрэглэх шаардлагатай.

Эмийг зөв хэрэглэхийн тулд юу анхаарах вэ?